Монгол улс 1.56 сая гаруй хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэртэй, 2.8 сая хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 19-р байрт жагсдаг бөгөөд ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг. Уламжлалт нүүдлийн соёл иргэншилтэй Монгол улсын хувьд нийт хүн амын 69% нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг (UN, 2012), Iбөгөөд хөдөө орон нутгаас хот суурин газрыг зорих шилжилт хөдөлгөөн нь улс орны өмнө тулгарсан хүн амзүйн томоохон бэрхшээлтэй асуудал болж байна. Зөвлөлт Холбоот Улсын задралын дараагаар 1990-ээд онд Монгол улс нь социалист нийгмээс ардчилсан парламентын тогтолцоонд шилжсэн. ЗХУ-ын дэмжлэг, эдийн засгийн тусламж (татаас) зогссоны улмаас Монгол улс 1990-ээд онд хүнд хэцүү үеүдийг туулсан бөгөөд хүнсний хомсдол, инфляцийн өсөлт, Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК)1,95 болтлоо буурсан зэргийг энд дурьдаж болно.IIЭдийн засгийн сэргэлт удаашралтай байсан хэдий ч 2000 оны дунд үеэс эргэн сайжирч улмаар төрөлт нэмэгдсэн; 2013 онд хүн амын дундаж наслалт 69.11 (эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.01, эрэгтэйчүүдийнх 65.42) болж, ТНК 3.0 хүрээд байна.